CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Евро-2016” ирэх баасан гаригт эхэлнэ

06-08-2016 17:28

   Хөлбөмбөгийн “Евро-2016” буюу Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны хооронд Франц улсад болно. 15 дахь удаагийн тус тэмцээнд анх удаа 24 улсын шигшээ баг өрсөлдөх гэж буйгаараа онцлог. Францчууд “Евро-2016” тэмцээнийг эх орондоо зохиох эрхийн төлөө Турк, Италитай өрсөлдсөн. Уг нь тэдэнтэй хамт ОХУ, Ирланд, Норвеги, Шотланд, Уэльс, Швед улсууд ч эрхийн төлөө хүч үзэх сураг гарсан ч санхүү, эдийн засгийн хямрал, улс төр зэрэг олон шалтгааны улмаас сонгуульд оролцож чадаагүй.

   Эл тэмцээний урьдчилсан шатанд 54 баг оролцсоноос 23 нь талбайн эзэн Францын хамт шигшээд өрсөлдөх эрх өвөртлөөд байна. Тэмцээний сугалаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд болж, 24 багийг зургаан хэсэгт хуваасанЗохион байгуулагчид тэмцээний албан ёсны логог 2013 оны зургаадугаар сарын 26-нд танилцуулсан. Уг логог “Евро-2012” тэмцээнд ажилласан Португалийн “Brandia Central” компани зохиожээ. Голд нь Анри Делоны цомын дүрстэй, Францын далбааны улаан, цагаан, цэнхэр, өнгийг ашигласнаараа өвөрмөц.

   Харин “Евро-2016” тэмцээний “Рандеву” уриаг 2013 оны аравдугаар сарын 17-нд баталжээ. Уг уриагаар Европын аварга шалгаруулах тэмцээний мөн чанарыг онцлон харуулж, хөлбөмбөгийн спортын дахин давтагдашгүй, гоёмсог мөн чанарыг спортын хорхойтнуудад мэдрүүлэхийг хичээсэн хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Эл тэмцээн өмнө 14 удаа зохиогдсоноос Испани, Герман гурван удаа түрүүлсэн амжилтаар бусдыгаа манлайлж байгаа бол ЗХУ /1960/, Испани /964/, Итали /1968/, Герман /1972/, Словак /1976/, Герман /1980/, Франц /1984/, Нидерланд /1988/, Швед /1992/, Герман /1996/, Бельги /2000/, Грек /2004/, Испани /2008, 2012/ тус тус аваргалаад байна.
                                                                                                         Д. Чинзориг

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100