CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Зэрлэг амьтдыг дэргэдээс нь...

06-07-2016 18:13

   БМОХ-ны дэргэдэх гэрэл зургийн “Спектр” клубын оюутнуудын ээлжит фото сурвалжлагыг хүргэж байна. Тэд энэ удаа зэрлэг амьтдыг дэргэдээс нь зураглажээ. Жирийн хүрээлэнгийн амьтдыг зөвхөн торны цаанаас харах боломжтой байдаг. Тэгвэл Бээжингийн Бадалин зэрлэг амьтны хүрээлэн үүнээс өөр. Та хамгаалалтын тор бүхий машин дотроос араатны хаан арслан, баавгай тэргүүтнийг дэргэдээс нь хараад зогсохгүй зарим өвсөн тэжээлтэн өхөөрдөм амьтдыг хооллох боломжтой. Ийм байдлаар та тус хүрээлэнд ирснээр таван тивийн бараг бүх л амьтдыг нэг дороос олж харна. Хэдийгээр унаган байгальдаа буй ижил төрлийн амьтдаас зүс гундуу ч тэдний байгаа байдал гаргаж буй араншингаас нь тухайн амьтны мөн чанар, бусдаас ялгарах онцлогыг гэрэл зурагт буулгана гэдэг тэр бүр тохиохгүй аз юм шүү.      

   “Бадалин” зэрлэг амьтны хүрээлэн нь Бээжин хотын Янчин тойрогт байдаг бөгөөд Хятад улсын хэмжээн дэхь хамгийн том уул бүхий “экологи” парк юм. Ойролцоогоор нийт 400 мянган метр квадрат талбайг хамарсан дэлхийд алдартай энэхүү паркад зуу гаруй төрлийн нийт 10 мянга гаруй зэрлэг амьтан бий. Урт цагаан хэрмийн дор орших тус паркад та автомашинаар хүрэх бол ердөө 40 орчим минут л зарцуулна. Мэдээж дан ганц зэрлэг амьтад хараад та буцаж ирэхгүй тэднийг хэрхэн эмчилж, тэжээж, үржүүлэх үйл явцыг ч сонирхох боломжтой юм. Мөн дэлхийд алдартай баавгайн болон барын хүрээлэн, ирвэс мөн цагаан барын хүрээлэнгээр тусгайлан аялаж болно.
   Ингээд зэрлэг амьтны Бадалин парк “Спектр” клубын оюутнуудын гэрэл зурагт хэрхэн буусныг сонирхоё
                                                                                             “Спектр” клубээс бэлтгэв.

 

 



 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100