CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Ухамсраараа төлбөр хийдэг “Итгэмжит дэлгүүр” Энэтхэгт нээгдлээ

06-06-2016 12:21

 

   Энэтхэгийн “Цахиуртын хөндий” хэмээн алдаршсан Бангалор хотод худалдагчгүй, үнийн шошгогүй, худалдан авагчид авсан барааныхаа үнийг өөрсдөө тооцоолж, ухамсраараа төлбөр хийдэг сүлжээ дэлгүүр байдаг. Энэ бол Энэтхэгт шинээр дэлгэрч буй “Итгэмжит дэлгүүр”-ийн худалдааны менежментийн арга юм. . 
   Энэтхэгийн Бангалор хотын зарим орон сууц, программ хангамжийн паркт жижиг оврын худалдагчгүй дэлгүүрүүд ажилладаг. Дэлгүүрийн хөргөгчинд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байх бөгөөд тэдгээр нь цоожгүй, хүнсний баглаан дээр үнийн шошго ч үгүй, тэр бүү хэл дэлгүүрт нууц камер байрлуулаагүй гэнэ. Хөргөгчний хаалган дээр гурван цаас нааж, түүн дээрээ “худалдагчгүй”, “өөртөө үйлчлэх”, “ухамсраараа төлбөр хийх” тухай тодорхойлолт бичсэн байдаг. Түүний доод талд мөнгө хураах хайрцаг руу сум заажээ. Худалдан авагчид хүссэн бараагаа сонгосны дараа өөрөө үнийг нь тооцоолж төлбөр хийнэ. Хэрэв биедээ хангалттай мөнгө авч яваагүй бол төлбөрөө дутуу хийсэн ч тэр хүнийг буруутгадаггүй гэнэ шүү. 

   Энэ дэлгүүрийг Бангалор хотод хүнсний бизнес эрхэлдэг компани санаачлан байгуулжээ. Тус компани энэ үйлчилгээгээ “ID итгэмжит дэлгүүр” хэмээн нэрлэнэ. Компанийн үүсгэн байгуулагч Мустафа: “Итгэмжит дэлгүүр бол манай тусгай төлөвлөгөө бөгөөд үүгээр хүмүүст итгэлийн үнэ цэнийг мэдрүүлэх нь бидний гол зорилго юм” хэмээн ярьж байлаа. Энэ дэлгүүрийг нэг сар туршин ажиллуулахад худалдан авагчид барааны төлбөрийн 90 хувийг хийсэн байжээ. Одоо тус компани Бангалор хотод 17 итгэмжит дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд алсдаа Хайдерабад, Ченнай, Мумбай зэрэг томоохон хотуудад сүлжээ дэлгүүр нэмж нээх төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ дэлгүүрээ сургууль, эмнэлгийн ойролцоо байгуулж, нийгмийн олон этгээдэд итгэлийн үнэ цэнийг ойлгуулахыг хичээнэ гэж тус компанийн орлогч захирал Апиа ярьж байлаа.
   Мэргэжилтнүүд: “Итгэмжит дэлгүүр” бол нэгэн төрлийн бүтээлч үйл ажиллагаа, үүнийг цаашид дэлгэрүүлэх ёстой. Ийм дэлгүүрийн үр нөлөө хотын орчин нөхцөлөөс шалтгаалах тул итгэмжийн хэмжээ өөр өөр байх хэрэгтэй хэмээн үзэж байна.
                                                                                                                      

                                                                                                              \Арлуун\

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100