CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын газар газрын хүүхдүүд олон улсын хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

06-01-2016 16:36

 

Өнөөдөр 6-р сарын 1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр Хятадын газар газрын хүүхдүүд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

5-р сарын 31-нд Ганьсү мужийн Ланьжу хотын Чэн Гуань дүүргийн Жя Юйгуань бага сургуулийн хүүхдүүд ши жүжгийн хувцас өмсөж тус мужийн Бээжин Шигийн театрын жүжигчидтэй хамт Бээжин Шигийн сонгодог хэсгээс тоглож өөрсдийнхөө баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Шиньжааны 30 гаруй хүүхэд Жэжян мужийн И У хотын Чоужян гудамжны ёслолын танхимд хулсны навчинд будаа боох, Ши жүжиг сонирхох, Ханз үсэг бичих зэрэг Хятадын уламжлалт соёлын ажиллагаанд оролцож баяраа тэмдэглэлээ.

Өвөр Монголын Урдын дунд хошууны Монгол хүүхдийн цэцэрлэг хүүхдийн наадам зохиож баяраа тэмдэглэлээ.

Шань Ши мужийн 20 гаруй хүүхэд алиалагчийн хувцас өмсөн Тай Юань хотын эх нялхсын эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдтэй хамт хүүхдийн баяраа тэмдэглэлээ.

                                                                                      /Баатар орчуулав/

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.china.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100