CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Түгжрэлийг шийдсэн шинэ автобус

05-31-2016 11:49

 

Цахилгаан болон хурдны автобус, такси гээд нийтийн үйлчилгээний унаа тэрэг иргэдэд хурдан шуурхай үйлчилж байгаа ч замын түгжрэл хэмээх төвөгтэй асуудлын өмнө бүгд л хүчин мөхөсддөг. Тэгвэл ямар ч түжрэлтэй байсан таныг цаг хугацаандаа хүссэн газартаа саадгүй очиход тань туслах шинэ автобусыг эрдэмтэд зохион бүтээгээд байна. Өнөөдөр та бүхэндээ энэхүү сонирхолтой шийдэл бүхий автобусыг танилцуулья.

Автобусны өндөр 4.5 метр бөгөөд дээд талын 2.3 метр хэсэгтээ зорчигчидоо тээвэрлэнэ. Харин доод хэсгийн 2.2 метрийн хөндий хэсгээр бусад тээврийн хэрэгсэлүүд чөлөөтэй зорчих боломжтой. Түүний энэхүү өвөрмөц бүтэц нь олон нийтийн тээврийн хэрэгсэлийн шаардлагыг хангаад зогсохгүй бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, осол эндэл гарах магадлал бараг үгүй.  

Автобусыг зохион бүтээсэн инженер “Тус автобус нь 10 метр урт 4 хэсгээс бүтэх бөгөөд нийт 40 метр урттай. Энгийн хоёр машин зэрэгцэн явах 6 метрийн өргөн замаар хөдөлгөөнд оролцож буй бусад машинд ямар ч саадгүйгээр явах боломжтой. Автобус замын гадаргуутай зэрэгцээ орших гүйлтийн замд түшиглэн явах болно” гэжээ. Энэхүү автобус нь нарны энергийг ашиглах бөгөөд байгаль орчинд ээлтэй байх гэнэ. Нэг удаагийн тээвэрлэлтээр 1200 хүн тээвэрлэх боломжтой бөгөөд 40 км цагийн хурдтай хөдөлгөөнд оролцоно. Тус автобусыг хөдөлгөөнд оруулсан тохиолдолд гол замын ачаалал 25-30 хувиар буурах боломжтой юм байна.

Автобусны иж бүрэн зам тээврийн төхөөрөмжийг байгуулах, шаардлагатай тооны автобусыг үйлдвэрлэх, зам дэвсэх, бусад туслах төхөөрөмжийг байгуулхад нэг жил шаардлагатай гэнэ. Нийт зарцуулах хөрөнгийн хэмжээ 50 сая орчим юань. Тэгвэл яг ийм хурдтай метроны төсөл хэрэгжүүлж, хурдан хугацаанд ашиглалтад оруулья гэвэл наандаж 2-3 жил зарцуулах юм байна.

                                                                 Орчуулсан: С.Бүрэнбаяр

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100