CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

31 тамирчин сэргээш хэрэглэсэн нь нотлогдов

05-18-2016 13:29

 

17-нд Олон улсын олимпын хорооноос мэдэгдэхдээ, Бээжингийн олимпын наадамд оролцсон 31 тамирчнаас шинжилгээ авахад сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон байна. Тэднийг Рио Де Жанеирогийн олимпын наадамд оролцуулахгүй байж болзошгүй юм гэжээ.

Олон улсын олимпын хорооноос мэдэгдэхдээ, дээрх тамирчид олимпын 6 төрөл, 12 улс орон, бүс нутагтай холбогдож, тэдэнд чиглэсэн сахилгын шийтгэлийн журам хэрэгжээд байна гэжээ.

17-нд болсон гүйцэтгэх комиссын хуралдааны дараа, Олон улсын олимпын хорооноос нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, "Олимпын 6 төрөлд өрсөлдсөн 31 тамирчныг Рио Де Жанеирогийн олимпын наадамд оролцуулахгүй байж болзошгүй юм" гэжээ. Түүнчлэн Олон улсын олимпын хорооноос мэдэгдэхдээ, бусад 250 гаруй шинжилгээний хариу ойрын хугацаанд гарах болно гэжээ. Эх сурвалжид тэмдэглэснээр, Олон улсын олимпын хорооноос Бээжин болон Лондонгийн олимпын наадамаас медаль хүртсэн тамирчдын шинжилгээг улам өргөн хүрээнд хийх юм байна. Түүнчлэн медаль нөхөн олгож болзошгүй тамирчдаас ч гэсэн шинжилгээ авах юм байна.

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100