CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Анагаах ухааны салбар дахь шинэ нээлтүүд

05-10-2016 13:58

 

Арьс ургуулдаг болох уу

Японы эрдэмтэд лабораторын аргаар арьс төлжүүлэн гаргаж авсан нь амжилттай болсон гэнэ. Хулганын эсээс авч лабораторид төлжүүлсэн арьсанд олон давхарга бий болж, хөлсний булчирхай хүртэл үүсчээ.
Лабораторид гаргаж авсан арьсыг дархлаа нь муудсан хулганад шилжүүлэн суулгахад төд удалгүй төлжиж, үс ургаж эхэлсэн байна.
Эрдэмтдийн хэлж буйгаар хүнд арьс шилжүүлэн суулгахад 5-10 жил шаардлагатай гэнэ. Гэсэн ч эрдэмтэд арьс нь галд шатаж, түлэгдсэн хүмүүсийн арьсыг лабораторийн аргаар төлжүүлэн, арьс шилжүүлэн суулгах боломжтой болсонд туйлын баяртай байгаа аж.
Эрдэмтдийн энэ арга нь биологийн олон нэгдлийн тусламжтайгаар хүний арьсыг нөхөн төлжүүлдэг одоогийн техникийг сайжруулахад чухал алхам юм. Нөгөө талаар энэхүү арга нь эм бэлдмэл болон гоо сайхны бараа үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ амьтан дээр туршихгүйгээр лабораторын аргаар гаргаж авсан арьсыг ашиглах боломжийг нээж өгч байгаа аж.

Зохиомлоор элэг ургуулжээ

Японы Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн гуйцэтгэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг амжилттай ургуулж чадсан байна.
Мэргэжилтнүүд уг элгийг дотор эрхтэнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн “Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ.
Ургуулан гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг маш үр дүнтйгээр хоргүй болгож гадагшлуулдаг аж. Судлаачдын багийн ахлагч, профессор Хидэки Танигути цусанд шаардлагатай уургийг уг элэг ялгаруулж чаддаг хэмээн ярьжээ. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Уг элгийг хүнд өвчтэй хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах бодолтой байгаа ажээ.

Үрчлээсгүй арьстай болно

Эрдэмтэд үрчлээс болон нүдэн доор үүсдэг уутанцарыг арилгах зорилгоор полимер хальс гаргаж авчээ. Харвардын их сургуулийн эрдэмтэд болон туршилт явуулсан хөрөнгө оруулагчид хоёр дах арьс гарган авсан гэдэгтээ сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэхүү хоёрдах арьс нь үрчлээс, зураас болон экзем, үлд зэрэг арьсны олон асуудлыг шийдэх юм байна.
Гоо сайхны бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг бодисоос гарган авсан аюулгүй, шинэ арьс нь хүний өөрийн арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, арьс чангаруулах үйлчилгээтэй гэж эрдэмтэд хэлж байна.
Хиймэл арьсыг 170 гаруй субьект дээр туршиж үзэхэд харшил эсвэл ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй гэнэ.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100