CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Бразил Олимпийн ариун галаа угтан авлаа

05-04-2016 15:56

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 3-нд, 2016 оны зуны олимпын галт бамбарын Бразилийн нутаг дахь бухиа хүргэлт ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор эхлэв.

Ерөнхийлөгчийн ордонд Карлос Арсур Нузман олимпын бамбарыг хүлээн авч асаав. Дилма Роуссефф галт бамбарыг асааж, Бразилийн нутаг дахь галт бамбарын бухиа хүргэлтийн эхний дамжуулагч буюу Бразилийн эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн од Фабиана Калудинод бариулснаар, энэхүү ажиллагаа эхэлсэн байна. 

Парламентын ордонд олимпын галт бамбарыг угтан авах үеэр, Сенатын ордонд ерөнхийлөгчид хяналт тавих төслийн тухай яриа хэлцэл өрнөж байв.

Мөн өдөр галт бамбар Бразилийн засаг захиргааны 5 бүс болон аялал жуулчлалын 15 үзэмжит газраар дайран өнгөрөв. 105 км газрыг туулж, нийтдээ 141 галт бамбарч буухиалан дамжуулах ажиллагаанд оролцов. Бразилийн нутаг дахь эхний галт бамбарч Фабиана Калудино энэ удаагийн ажиллагаанд маш их сэтгэл ханамжтай байв.

Бамбарыг маш олон арга барилаар дамжуулсан байна. Тухайлбал явган гүйхээс гадна, эгц өндрөөс буух, усанд сэлэх, завиар сэлүүрдэх, нисдэг тэрэг зэрэг арга хэлбэр багтсан байна.

Одоогоор Олимпийн парк болон тамирчдын тосгоны барилгын ажил 98%-тай байгаа ба Рио-де-Жанейро Олимпийн наадмаа угтан авахад бэлэн хэмээн зохион байгуулах комиссын дарга Карлос Арсур Нузман илэрхийлэв.

 

 

 

 


 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100