CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

2045 оноос эхлэн хүн мөнх наслах уу

05-04-2016 17:13

 

Тайваны хэвлэлд дурьдсанаар, “Google”-ийн инженерийн албаны хэлтсийн дарга Raymond Kurzweil, шинжлэх ухаан, технологийн дэвшил анагаах ухаанд нэвтэрсэнээр хүний насыг уртасгах боломжтой гэж хэлжээ.
 2045 он гэхэд аливаа ухаалаг системийн үйлдэл нь хүн төрөлхтөний оюун ухаанаас давах болно. Тэр үед нано робот нь хүний зүрх судасны системд нэвтэрч аливаа өвчинг эдгээнэ.
Нано робот нь хүний хялгасан судасаар дамжин ямар нэг нөлөөгүйгээр их тархинд орж, их тархины бор давхарга болон үүлэн будалт жи-г уялдуулж, дахин нэг шинэ бор давхарга бий болгох болно. Энэхүү шинэ бор давхарга нь хүмүүсийн бусадтай сайхан харилцах, хошин шогийн болон уярал хайрын мэдрэмжийг нэмэгдүүлж, тэднийг улам хийморлог, мэдрэмж сайтай, ярьж илтгэхэд чадамгай болгоно гэжээ.
Түүний төсөөллөөр, хүний судас нь доторх нано робот нь хүний дархлааг сайжруулж, цус өтгөрөх бүлэгнэх үйл явцыг сааруулж, хавдар зэрэг хорт бодисыг цэвэрлэнэ. Бас ДНК-гийн буруу гажилтыг залруулж, хөгшрөлтийг удаашруулна. Нэг жил өнгөрөх тутам, хүн нэг жилээр залуужна. Бараг мөнхрөлд хүрнэ. Тийнхүү хүмүүсийн наслалт нэмэгдэж, нэг хэмжээнд хүрэхэд амьдрал өмнө нь хэзээ ч байгаагүйгээр уйтгартай байх болно гэж тэр хошигнон ярьжээ.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100