CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад улс соёлын шинэлэг бүтээмжийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлнэ

04-29-2016 15:50

 

Сүүлийн жилүүдэд Хятадын соёлын шинэлэг бүтээмжийн ажил үйлс хурдтай хөгжлөө. Нэг бүлэг уламжлалт соёл хийгээд орчин үеийн элементийг уялдуулсан соёлын шинэлэг бүтээгдэхүүн бий болжээ. Эдгээр бүтээгдэхүүн бий болсноор эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй түүх соёлын уламжлалыг түгээн дэлгэрүүлж, нийгмийн үр ашгийг дээшлүүлсэн байна. 27-нд болсон Төрийн зөвлөлийн байнгын хурлаар, хойшид соёл түүхийн бичиг дурсгалт зүйлсийг хадгалж байгаа байгууллага нэгжийн нөөцийг ил гаргаж, соёлын шинэлэг бүтээмжийн бүтээгдэхүүний хөгжлийг ахиулах. Мөн шилдэг соёлын нөөц болон бүтээлч зураг төсөл, аялал жуулчлал зэрэг үндсэн дамнасан хамтын ажиллагааг ахиулж, Хятадын соёлын бүтээлч ажил үйлсийн хөгжлийг цаашид ахиулахыг дурджээ.

Соёл түүхийн бичиг дурсгалт зүйлсийг хадгалж байгаа байгууллага нэгжийн нөөцийг ил болгож, соёлын шинэлэг бүтээмжийн бүтээгдэхүүний хөгжлийг ахиулан, шилдэг соёлыг хөгжүүлж, Хятадын соёл иргэншлийг уламжлан, эдийн засаг нийгмийн хөгжлийг дэмжих нь маш чухал ач холбогдолтой юм.

Иймээс нэг бүлэг туршилтын шинжтэй музейг нээлттэй болгохоор дамжин соёлын шинэлэг бүтээгдэхүүн, уран сэтгэмжийн чадварлаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэх шаардлагатай. Тэрчлэн туслалцаа үзүүлэх механизм, шилдэг соёлын нөөц, бүтээлч зураг төсөл, аялал жуулчлал зэрэг үндсэн дамнасан хамтын ажиллагааг цаашид хөгжүүлж Хятадын соёлын шинэлэг бүтээмжийн ажил төрлийн цаашдын хөгжлийг ахиулахыг Төрийн зөвлөлийн байнгын хурлаас шаарджээ.

Улам шинэ, шинэлэг санаа оноо олохын зэрэгцээ, "агуулга+зам суваг" гэсэн шиэр хэв загварыг хайх нь соёлын шинэлэг бүтээмжийн аж үйлдвэр цаашид өргөжин хөгжихөд эрчтэй хөшүүрэг болох болно. Сүүлийн үед "Descendant Of The Sun" буюу " Нарны удам" кинонд хөрөнгө оруулсан Ханжөү хотын "Хуа Цэ" кино урлагийн компани энэ талаар маш сайн жишээ болсон байна. Тус компанийн дэд захирал Жинь Жүнь хэлэхдээ, агуулга болон зам сувгийг уялдуулж нэгтгэх нь соёлын шинэлэг бүтээмжийн ажил төрлийн өртгийг ихээр нэмэгдүүлэх болно гэжээ.

"Үнэн хэрэгтээ хоёр замыг сонгож болох юм. Нэг нь гэхэд агуулга болон зам сувгийг нэлээд гүнзгий холбож нэгтгэх нь бидний агуулгын үнэ өртгийг ихээр нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ дэлгэрүүлэхэд их түлхэц өгнө. Харин нөгөө нэг нь даруй бид гадаадын харьцангуй тэргүүний хэв загварыг зээлдэж, түүнийг шинэ агуулгаар нөхөж, аялал жуулчлал, шуурхай борлуулалтын бүтээгдэхүүн, бизнесийн шинэ хэв загвартай нэгтгэх явдал болно" гэжээ.

Энэ оны 3-р сарын 20-нд, "Музейн дүрэм" албан ёсоор хэрэгжсэн нь Музейд хадгалж байгаа түүх соёлын дурсгалт зүйлсийнхээ утга учир, нарийн агуулгыг соёлын шинэлэг санаа оноо, аялал жуулчлал зэрэгтэй уялдуулж, музейн хөгжилд шинэ хүч сэлбэжээ. Хятадын Түүх соёлын дурсгалт зүйлсийн үндэсний газрын дарга Лю Юйжү хэлэхдээ, өөрийн бие даасан судалгаа болон бодлогоор ирээдүйд музейн шинэлэг бүтээмжийн ажил төрөл нь улам бүр хөгжих болно гэжээ.

"Том том музейнүүдийн өвөрмөц бүтээгдэхүүний хөгжил, хэрэглэгчдэд хандсан үйлчилгээ улам өргөн дэлгэр болж байгаа ч нийгмийн эрэлт хэрэгцээг хангаж хараахан чадахгүй л байна. Музейд хадгалж буй түүх дурсгалын бүтээгдэхүүний үнэ өртгийг үр ашиг болгон хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна. Энэ нь өргөн олон хэрэглэгчдийн хувьд авч үзвэл сайн явдал"гэжээ.

Шан Вэншянгийн үзэж байгаагаар соёлын байгууллагууд соёлын бүтээмжийн бүтээгдэхүүн гаргахдаа 4 талыг уялдуулан ажиллах хэрэгтэй юм байна. Тэрээр хэлэхдээ,"Энэ тэргүүнд хүмүүсийн амьдрал ахуйг судалж, дараа нь өөрийн соёл иргэншлийг судалж, гуравдугаарт шинэлэг бүтээлч чадавхаа нэмэгдүүлж, дөрөвдүгээр бүтээлч хамт олны харилцаа холбоог нягт уялдуулан ажиллах хэрэгтэй. Эдгээрийг нарийн чанд баримталж ажиллах юм бол шилдэг бүтээгдэхүүн гарах нь дамжиггүй" гэжээ.

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100