CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ТАТАЛБАР ЗУРАГ

07-13-2015 14:11

 

  Уран зураг гэдэг хүмүүний сэтгэлийг хөдөлгөдөг, урлаг дотроо дээгүүр байр эзэлдэг нэгэн юм. Бид энэ удаа дэлхийн хамгийн өндөр үнэ хүрсэн таталбар зургийг танилцуулж байна. Таталбар зураг (наброск) гэдэг зураачийн эх бүтээлээ тууривхаасаа өмнөх санаануудыг буулгасан байдаг. Тухайн зураач дотроо байгаа бүтээлийн өнгө, зохиомжийг олонхын тулд маш олон таталбар зураг болон судалбар зургийг зурдаг. Тийм ч учраас эскиз гэдэг утгаараа таталбар зураг нь төдийлөн үнэ хүрдэггүй. Тэгвэл Италийн сэргэн мандалтын үеийн алдарт зураач Рафаэлийн “Апостолийн толгой” гэдэг зурагны таталбар зураг 47.9 сая ам.доллараар үнэлэгдсэн юм. Түүний “Mузагийн толгой” нэртэй таталбар зураг мөн л 47.9 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Он жил өнгөрөх тусам эдгээр таталбар зургууд бүр их үнэ хүрэх болно гэж урлаг судлаачид үзэж байгаа. Одоогийн дэлхий дээр Рафаэлийн таталбар зураг шиг үнэ хүрсэн ганц ч зураг алга.
Рафаэль Санти-1483 оны 3 сарын 28 - 1520 оны 4 сарын 6 Италийн Урбино хотод төрж, Ромд нас барсан. Италийн агуу уран зураач, графикч, архитектор, Умбрын уран зургийн сургуулийн төлөөлөгч. Түүний хамгийн алдартай бүтээл нь “Сикстиний Мадонна” гэдэг зураг байдаг.

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cntv.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100